Засаг даргын мэндчилгээ

Хэнтий аймгийн Дадал сум нь 1923 онд үүсгэн байгуулагдсан 95 жилийн түүхтэй Монгол Улсын ууган сумдуудын нэг билээ. Манай сум нь 3189 хүн амтайгаас 90 орчим хувийг буриад ястан эзэлдэг байна. 2024 оны статистик үзүүлэлтээр 48483 мал тоолуулсан сумын үзүүлэлтээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. 
Ногоон хөгжлийн бодлогын хөгжлийн төлөөх загвар сум 2024, сумын Засаг даргын  2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оныг хариуцлагтай аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарлаж тодорхой үр дүнд хүрч ажилласан байна. 2025 оныг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх жил болгон зарлаж сумын эдийн засгийн гол салбар болох Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. 
Иймд мянганы суут хүн Их Эзэн Чингис хааны төрж өссөн түүх домгийн өлгий байгалийн үзэсгэлэн цогц бүрдсэн буриад түмний ахуй амьдрал ёс заншил цогцолсон нутагт минь тавтай морилно уу.

2024-12-02 00:00:00