ЗДТГ-ын дотоод журам

Засаг  даргын  Тамгийн    газрын

даргын ........ оны ........ сарын ......-ны

өдрийн ..... тоот тушаалын хавсралт

 

 

 

 

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

 

1

Баримтын төрөл

Журам

2

Нууцлалын зэрэглэл

Дотоод хэрэгцээнд

3

Зохицуулах үйл ажиллагаа

Хөдөлмөрийн харилцаа

4

Хариуцах газар, алба

Засаг даргын Тамгын газрын дарга

5

Танилцах ажилтан, албан хаагч

Бүх ажилтан, албан хаагчид

6

Мөрдөгдөж эхлэх огноо

2022.07.18

7

Хуудасны тоо

22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

    1. Энэ “Хөдөлмөрийн дотоод журам” нь /Цаашид “ХДЖ” гэх/ -ын зорилго нь Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газар /Цаашид “ЗДТГ” гэх/ -ын ажилтнуудын хөдөлмөрийг үр ашигтай оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагын хэм хэмжээг тодорхойлж, байгууллага болон ажилтнуудын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.
    2. Энэ ХДЖ нь ЗДТГ өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг болно.
    3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтнууд тухайн албан тушаалд ажиллахдаа Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.
    4. ХДЖ-ыг ЗДТГ-ын нийт ажилтнууд дагаж мөрдөх бөгөөд түүний биелэлтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавьж, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Тамгын газрын дарга хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргана.

 

Хоёр. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

    1. Байгууллагын удирдлага
      1. Байгууллагын удирдлагад Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга хамаарна.
      2. Засаг дарга, Засаг даргын орлогч байгууллагыг ерөнхий удирдлагаар, Байгууллагын дарга (Тамгын газрын дарга) өдөр тутмын удирдлагаар зохион байгуулж, төлөөлнө.
    2. Байгууллагын зохион байгуулалт
      1. ЗДТГ нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  13 дугаар тогтоолоор баталсан бүтэц, орон тоогоор ажиллана.
      2. ЗДТГ-ын зохион байгуулалтын бүтэц нь энэ журмын “Нэгдүгээр хавсралт”-д тусгагдсанаар байна.
    3. Ажил үүрэг орлон гүйцэтгэх
      1. Тамгын газрын даргын эзгүйд түүний ажил үүргийг Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн эсвэл дотоод асуудал хариуцсан ажилтан орлон гүйцэтгэнэ.
      2. Ажилтнууд нь ажил үүрэг орлон гүйцэтгэж байгаа бол Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”-ыг дагаж мөрдөнө.
    4. Албан хаагчийн хариуцлага
      1. Байгууллагын албан хаагчид нь албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын даргын өмнө, байгууллагын дарга Засаг даргын өмнө бүрэн хариуцна.
      2. Байгууллагын албан хаагчид нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн мөрдөж ажиллана.
      3. Байгууллагын албан хаагчид нь ЗДТГ-ын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/05 дугаар тушаалаар баталсан “Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний стандарт”-ыг өдөр тутамдөө мөрдөж, хэрэгжүүлж ажиллана.

 

Гурав. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА,

АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

    1. Байгууллагын дарга (Тамгын газрын дарга) нь хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана.
    2. Захирамж, албан даалгавар, тушаал, албан тоот, шийдвэрийн төслийг тухайн асуудал хариуцсан албан хаагч боловсруулж, удирдах албан тушаалтнаар хянуулан албажуулна.
    3. Байгууллага нь долоо хоног бүрийн даваа гаригт 1 удаа шуурхай зөвлөгөөн хийж, өнгөрсөн хугацааны гүйцэтгэсэн ажил, явцын талаар мэдээлэл сонсож, цаашид гүйцэтгэх ажил, үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно. Цаг үеийн асуудлаар тухай бүр хуралдаж болно.
    4. Нийт албан хаагчид Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /www.erp.e-mongolia.mn/-ийг албан ажилдаа тогтмол хэрэглэнэ.
    5. Албан хаагч нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой тохиолдолд яаралтай шийдвэрлэх шаардлагатай албан бичиг, материалыг орлон ажиллах албан хаагчид хүлээлгэн өгнө. Бусдын ажил үүргийг орлон гүйцэтгэх үеийн ажлын гүйцэтгэлийг орлон ажиллаж буй албан хаагч бүрэн хариуцна.
    6. Ёс зүйн зөвлөл
      1. Байгууллагад төрийн захиргааны албан хаагч болон төрийн үйлчилгээний  албан хаагчдын ёс зүйн  дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс  зүйн  зөрчлийг  хянан шийдвэрлэх үүрэг бүхий “Ёс зүйн зөвлөл” ажиллана.
      2. Ёс зүйн зөвлөл нь  тухайн асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцээд олонхын саналаар тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
    7. Дотоод хяналтын нэгжийг байгууллагын даргын шийдвэрээр томилж холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
    8. Байгууллагын дарга нь шаардлагатай тохиолдолд ажил үүргийн хэмжээ, далайц, зохион байгуулалтаас хамаарч ажлын хэсгүүд, ажлын дэд хэсгүүдийг байгуулж, ажил хуваарьлаж ажиллана.
    9. Байгууллагын  дарга нь албан хаагчдаас сургууль, дамжаа, гадаадад сургалтанд хамруулах, тэтгэмж, тусламж өгөх, албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд үндэслэн цалин хөлс,  зэрэг дэв, ур чадвар,  мэргэшлийн зэрэг болон  бусад  нэмэгдэл олгох,  шагнал урамшуулал олгох, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг асуудлаар шийдвэр гаргана.
    10. Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэнэ.
    11. Дотоод хурал:
      1. Байгууллага нь 7 хоног бүрийн Даваа гаригт 08:00-08:30 цагт шуурхай хурал хийнэ.
      2. Хурлаар хэлэлцсэн ажил, үүрэг даалгавар, шийдвэрийг Байгууллагын даргын томилсон ажилтан тэмдэглэн авч, “Үүрэг даалгаврын дэвтэр”-т бүртгэж, түүнийн хэрэгжилтэнд нэгжийн дарга, Байгууллагын дарга хяналт тавин ажиллана.
    12. Дотоод сургалт, мэдлэг, ур чадвар дээшлүүлэх:
      1. Байгууллага нь 7 хоног бүрийн Даваа гаригийн 08:30-09:30 цагт дотоод сургалт болон гадны байгууллагаас сургалт зохион байгуулна.
      2. Байгууллагын албан хаагчид нь 7 хоног бүрийн Мягмар, Лхагва гаригийн 16:30-17:30 цагт ажлын байран дээрээ мэдлэг боловсрол, ур чадвар дээшлүүлнэ.
      3. Байгууллагын албан хаагчид нь 7 хоног бүрийн Баасан гаригт 17:00-19:00 цагт спорт зааланд спортоор хичээллэнэ.

 

Дөрөв. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН,

ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

    1. Төлөвлөгөө:
      1. Тамгын газар нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ. /ТАТХ-ын 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 да
      2. х заалт/
      3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн зорилтот түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон байна.
      4. Төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөө нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна.
      5. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн хариуцсан нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болно.
      6. Төлөвлөгөө нь албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь хэмжих шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хэрэгжүүлэх аргах хэмжээ, гүйцэтгэж дуусах хугацаа, тайлбар гэсэн хэсэгтэй байна.
      7. Нэгжийн дарга /ХАА тасаг, Санхүү алба/ нь албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор батална.
      8. Босоо удирдлагатай байгууллагын албан хаагч тухайн шатны Засаг даргын Тамгын дарга болон өөрийн харъяалагдах төсвийн шууд захирагчаар гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулна.
      9. Төлөвлөгөө батлагдсанаас хойш албан хаагч нь цаг үеийн шаардлагын дагуу нэмэлт ажил гүйцэтгэх болсон, эсвэл тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтонд өөрчлөлт орсон тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
      10. Энэ журмын 4.1.8 дахь заалтаар албан хаагчийн ажлын төлөвлөгөөнд нэмэлт ажил, үүргийг төлөвлөгөөний гүйцэтгэлийн зорилтын хэсэгт хамааруулан хэрэгжүүлэх бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.
      11. Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар түүнийг баталгаажсанд тооцно.
    2. Тайлан
      1. Албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дуусгавар болно.
      2. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулж, сар бүр батлагдсан зааврын дагуу шалгуул үзүүлэлт бүрээр тайлагнана.
      3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн явцын талаарх ярилцлагыг дараа сарын бүрийн 5-ны  дотор хийнэ.
      4. Тамгын дарга, нэгжийн дарга нь албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үндэслэлтэй гэж үзвэл гарын үсэг зурж баталгаажуулна.
      5. Нэгжийн дарга, удирдлага нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журамд заасан хугацаанд албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
      6. Албан хаагч нь төлөвлөгөөний явц, хэрэгжилтийн талаар нэгжийн дарга, байгууллагын даргад тогтмол танилцуулж, зохих дэмжлэг чиглэл авч ажиллана.
      7. Багийн Засаг дарга нэр нь “Батламж гэрээ”-г сумын засаг даргатай байгуулна. Албан хаагч, мэргэжилтнүүд нь “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г Байгууллагын даргатай жил бүрийн 1 дүгээр сард багтаан байгуулна.
      8. Батламж гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, түүний тайланг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр гаргаж хүргүүлж, батлуулж, тайлагнана.

 

Тав. ТАМГА, ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭХ,

ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, БАРИМТ БИЧИГ ХУВИЛАХ,

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ, АРХИВЫН НЭГЖ ҮҮСГЭХ

 

    1. Байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу батлагдсан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үндсэн зааврыг мөрдөж ажиллана.
    2. Байгууллагын тамга, тэмдэгийг Байгууллагын дарга түшнэ.
      1. Байгууллагын дарга эзгүй байгаа тохиолдолд байгууллагын даргын томилсон ажилтан тамга, тэмдгийг журмын дагуу түшиж, бүрэн хариуцна.
    3. Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу Архив бичиг хэргийн ажилтан эрхлэн явуулна.
    4. Хэвлэмэл хуудас:
      1. Багийн Засаг дарга нар хэвлэмэл хуудасны захиалгаа нэгдсэн байдлаар Архив бичиг хэргийн ажилтанд өгнө.
      2. Архив бичиг хэргийн ажилтан Архивын газраас зөвшөөрөгдсөн хэвлэлийн газарт захиалга өгч, хүргүүлж авчруулна.
      3. Байгууллагын нэгж бүрээс архивын материалыг стандартын дагуу хийлгэж, хадгаламжийн нэгж үүсгэн дараа оны 1 дүгээр улиралд багтаан архивт татаж авах ажлыг Архив бичиг хэргийн ажилтан хариуцна.

 

Зургаа. ИРГЭНИЙГ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ,

АЖИЛТНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ, ХАЛАХ

 

    1. Байгууллагын ажлын байрны сул орон тоонд иргэнийг томилох:
      1. Төрийн албанд тушаалд ТАТХ-ын 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно.
      2. Байгууллагын төрийн захиргаа /ТЗ/-ны албан тушаалд орох иргэнийг “Төрийн албаны зөвлөл”-ийн Салбар зөвлөлийн дүгнэлтийг харгалзан сонгон шалгаруулж Байгууллагын даргын тушаалаар томилно.
      3. Байгууллагын төрийн үйлчилгээ /ТҮ/-ний албан тушаалын сул орон тоог ажлын 10-оос доошгүй өдөр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулж Байгууллагын даргын тушаалаар томилно.
    2. Иргэнийг Байгууллагын даргын шийдвэрээр түр хугацаагаар томилж, ажиллуулж болно.
      1. Мэргэжил, туршлага, гадаад хэлний мэдлэг, компьютерын чадвар, авьяас, ур чадварыг харгалзан иргэнийг ажиллуулах.
      2. Гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор иргэнийг ажиллуулах.
      3. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй, урт хугацааны чөлөөтэй байгаа ажилтны оронд сул орон тоог нөхөн ажиллуулах. /ТАТХ-ын 42, 43 дүгээр зүйл/
    3. Төрийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнээс дараах баримтуудыг бүрдүүлж авна.
      1. Төрийн албан хаагчийн анкет-А хэсэг
      2. Өөрийн намтар /гараар бичсэн/
      3. Цахим иргэний үнэмлэхний хуулбар
      4. Ажилд орохыг хүссэн өргөдөл
      5. Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээний хуулбар
      6. Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
      7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
      8. Төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн тодорхойлолт
      9. Бусад мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар
      10. Жолооны үнэмлэхний хуулбар /шаардлагатай тохиолдолд/
      11. Цэргийн алба хаасан гэрчилгээний хуулбар /эрэгтэй иргэн/
      12. Өмнөх ажлын газрын тодорхойлолт
    4.  Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилох:
      1. Төрийн  жинхэнэ албанд тушаалд ТАТХ-ын 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг, 26 дугаар зүйлд заасан үндсэн шалгуурыг хангасан Монгол улсын иргэнийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилно.
      2. Төрийн захиргааны албан хаагч зохих журмын дагуу тангараг өргөнө.
    5. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Тамгын газар /байгууллага/ зохион байгуулна.
    6. Сул орон тоонд шинээр ажилд томилогдсон иргэнд:/ХТХ-ын 41 дүгээр зүйл/
      1. Ажилд томилсон тушаалыг эх хувийг олгох.
      2. Хөдөлмөрийн гэрээ, хариуцлагын гэрээний эх хувийг олгох.

/ХТХ-ийн 49 дүгээр зүйлийг дагаж мөрдөнө/

      1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам танилцуулах.
      2. Ажлын байрны тодорхойлолт танилцуулах.
      3. Хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс, ажлын цаг, ажлын нөхцөл танилцуулах.
      4. Ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг танилцуулах.
      5. Байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах.
      6. Ажил үүрэг гүйцэтгэх өрөө, техник хэрэгсэл, багаж, заавар зааварчилгааг олгох.
    1. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байгууллага болон ажилтан ХТХ-ын Хоёрдугаар дэд бүлэгийн холбогдох зүйл заалтуудыг дагаж мөрдөнө.
      1. ХТХ-ын 49 дүгээр зүйлийг баримталж хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
      2. ХТХ-ын 52 дугаарын зүйлийн заалтыг баримтлан ажилтны хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна.
      3. Хөдөлмөрийн гэрээг ХТХ-ын Гуравдугаар дэд бүлэгт заасан заалтуудыг хангаж бичгээр байгуулна.
    2. ХТХ-ын 60 дугаар зүйл заалтыг баримтлан байгууллага ажилтны ажлын байрыг хэвээр хадгална.
    3. Ажилтныг ажлаас чөлөөлөх, халах:
      1. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ХТХ-ын Долдугаар дэд бүлэг дэх холбогдох заалтуудын мөрдөнө.
      2. Хөдөлмөрийн гэрээг байгууллагын санаачлагаар цуцлахдаа ХТХ-ын 80 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг мөрдөнө.
      3. ТАТХ-ын 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын дагуу ажилтыг ажлаас түр чөлөөлнө.
      4. 2022-11-03 09:55:58