•Дадал сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1958 оны 11 дүгээр сард Г.Цэрэндоржийн санаачлагаар аймгийн Ардын боловсролын даргын тушаалаар 4 ажилтан 17 хүүхэдтэй үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед эрхлэгч Г.Цэрэндорж нь сумын хөдөлмөр нэгдлээс 10.000 төгрөгийн төсөв батлуулж 6000 төгрөгийн өртөг бүхий 3 өрөө дүнзэн байшин бариулж, тавилга, тоглоом, гал тогооны хэрэгсэлтэй болж анх хүүхдээ хүлээж авч эхэлсэн.
•1963 онд 26 хүүхэдтэй 1 бүлэг, 1982 оноос 2 бүлэгтэй болж 1989 оноос гэрт ажилладаг дахин 2 бүлэг нхэмэгдэж, улмаар 1992 онд бүльгээ цөөрүүлж, орон тооны цомхтголд орж буцаад 2 бүлэг болж, 1995 онд холимог насны 1 бүлэгтэй болж үндсэндээ цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоход хүрч байсан ч 1999 оны 3 сарын 1 –ээс 2 бүлэг болж үйл ажиллагаа дахин сэргэж улмаар 2002 оноос 4 бүлэгтэй болон өргөжсөн.
•2002 онд анх НҮБ-ийн хүүхдийн сангаас малчин өрхийн хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг хүргэхийн тулд Баян-Овоо, Агац, Онон, Барж багуудад явуулын багш ажиллуулж, нүүдлийн гэр цэцэрлэг байгуулсан. 2005 онд барилга шатсан боловч 12 дугаар сараас эхлэн 4 эсгий гэрт бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийг ажиллуулж ирсэн.
•2011.09.20-нд улсын төсвөөр 508 сая төгрөгөөр 100 хүүхдийн барилгыг “Хар чонот” компани гүйцэтгэж бага насны хүүхдийг сургах, хөгжүүлэх ая тухтай орчин бүрдсэн билээ.
•Тус цэцэрлэг нь 2010 онд “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА -2” төслөөр эрүүл ахуйн шаардлага хангасан гал тогооны бүрэн хэрэгсэл, цахилгаан хэрэгслүүд, ширээ, сандал зэрэг 3.500.00 төгрөгийн эд хөрөнгийн дэмжлэг авч хүүхдийн ая тухтай сурах орчинг сайжруулсан.
•2012,2013 онд Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн буцалтгүй тусламжаар хувилбарт сургалтын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд Сургуулийн өмнөх боловсрол олгох төслийн хүрээнд иж бүрэн 4 гэр, тоглоом сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон.
Одоогоор 24 багш ажилчидтай 7 бүлэгт 196 хүүхдийг хамруулан ажиллаж байна.тус цэцэрлэг нь Хилийн цэргийн 0287-р ангид 1 салбар бүлэгтэй
2022-11-01 11:33:22