ЕБС-ийн танилцуулга

ДАДАЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хэнтий аймгийн Дадал сумын сургууль анх 1924 оны намар Онон голын Буриад хошууны нутаг Эгийн голын баруун эрэг “Бэрхийн төгөл” гэдэг газарт 1 багш 20 сурагчтай анхны сургууль байгуулагдсан.

1954-1955 оны хичээлийн жилд 1-4-р ангийн 8 бүлэгтэй 200 гаруй сурагчидтай болж өргөжин, 1957-1958 оны хичээлийн жилд 7-н жилийн дунд сургууль болон өргөжиж 300 хүүхдийн хичээлийн байртай болсон байна.

Тус сургууль нь 1991-1992 оноос 10-р анги төгсгөж бүрэн дунд боловсрол эзэмшүүлж байсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилээс 12 жилийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.

Эрхэм зорилго:

Сургалтын таатай орчин бүрдүүлэн, суралцагчдыг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын өндөр хөгжилтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн, эх түүхээрээ бахархдаг, бие даан ажиллах амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчидад боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих, төлөвших үйл явцыг шинжлэх унааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд оршино.

Танилцуулга:

Дадал сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 683 сурагч, 32 багш, 25 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Бүтэн орон тоо албан тушаалаар дурдвал Захирал-1, Сургалтын менежер-2, сургуулийн нийгмийн ажилтан-1, эмч-1, архив бичиг хэргийн ажилтан-1, технологийн багш-2, бага ангийн багш- 12, математикийн багш -2, мэдээлэлзүйн багш- 1, химийн багш-1, биологийн багш-1, газарзүйн багш-1, түүхийн багш 1, нийгмийн ухааны багш-1, гадаад хэлний багш-3, биеийн тамирын багш-2, хөгжмийн багш-1, физикийн багш-1, Монгол хэл уран зохиолын багш -3, насан туршийн боловсролын багш- 1, Дотуур байрны багш-1, номын санч-1, нярав-1, дотуур байрны жижүүр-4, тогооч-2, туслах тогооч-1, сантехникч-1, галч-4, үйлчлэгч-2, жижүүр-2 байна.

2022-11-01 11:21:22