Их эзэн чингис хааны түүх домгийн өлгий Дадал сум нь анх 1923 онд байгуулагдсан түүхтэй.
Засаг захиргааны нэгж буюу Баян-Овоо, Агац, Балж, Онон гэсэн 4 багтай ба нийт 912 өрхийн буриад, халх үндэстэн ястанаас бүрдсэн 3189 хүн амтайгаас сумын төвд 617 өрх, хөдөөд 295 өрх 54087 толгой мал / адуу 8087, үхэр 20551, хонь 14348, ямаа 111101/ амьдардаг.
Төсвийн 9 байгууллага, хувийн 47 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс аялал жуулчлалын чиглэлээр 9 иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дадал сум хойд талаараа ОХУ, зүүн талаараа Дорнод аймгийн Баян-Уул, урд талаараа Норовлин, Баян-Адрага, баруун талаараа Биндэр сумтай хиллэдэг.
Дадал сум нь нийслэл Улаанбаатар хотоос 600 км, аймгийн төв Чингис хотоос 270 км зайтай оршдог.
Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Дадал сум нь далайн түвшнээс дээш 800 метр өндөрлөгт оршино. Хамгийн нам дор цэг нь Онон – Балжийн бэлчир, хамгийн өндөр цэг нь 1513м өндөр буюу Балжийн тохойд орших Сөөгтийн эхний Бугат уул юм. Дагуурын хээррүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг экосистем бүхий нутаг юм
Цаг уурын нөхцөл
Дадал сумын нутаг нь чийгэрхэг сэрүүн уур амьсгалтай. Сүүлийн 10 жилийн дунджаар өвлийн сард дунджаар 3,2мм, хавар 12,2мм, зундаа 104,8 мм, намартаа 17,6 мм хур тунадас унаж, өвөл цасан бүрхүүлийн зузаан 40 см орчим хүрсэн.
Өвлийн 3сарын дундаж температур -19,3 С, Зуны 3 сарын дундаж температур 17 С, жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тундасны нийлбэр 400-500 мм
ЭДИЙН ЗАСАГ
Орон нутгийн төсөв
Сумын орлого 105,188,2 мянган төгрөг ба орон нутгийн төсөв 424,605,4 мянган төгрөг бөгөөд улсын тусгай шилжүүлгийн 1,672,212,6 мянган төгрөгөөс бүрддэг. Сумын нийт төсөв нь 2,096,818 мянган төгрөг байна.
2021 онд Орон нутгийн хөгжлийн санд 157,388,0 төгрөг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл сумын тохижилт 50388,0,
Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 47 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 172876,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 6347,0 сая, аймагт 179365,2 сая, орон нутагт 56892,3 сая нийт 242604,5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Хөдөө аж ахуй
2021 оны хагас жилийн мал тооллогоор 54087 толгой мал тоолуулсан бөгөөд 374 мал бүхий өрхийн 1246 иргэн мал маллан амьдарч байна.
Мал маллаж буй малчид байгалийн хадлан тэжээлийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан уламжлалт аргаар бэлтгэн мал сүргээ өсгөн үржүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн 3 жилийн дундажаар авч үзэхэд өвс 30000тн , гар тэжээл -5тн, хужир шүү-10тн, шүүст тэжээл- 2тн буюу нэг хонин толгойд 360 кг өвс ноогдохоор хадланг бэлтгэдэг.
Сумын хэмжээнд 5,6 сая литр сүү, 560 мян литр цөцгий , 392,0 мянган кг масло, 1,8 сая литр аарц, 18000 тн мах, 560,0 мян литр шимийн архи үйлдвэрлэж байна.
Малын бүтэц
Сумын хэмжээнд нийт мал
/2021 оны жилийн эцсээр/ 54087 толгой мал / адуу 8087, үхэр 20551, хонь 14348, ямаа 11101/ байна
Нийт үхэр сүргийн 51,82 % нь шар тарлан, семантал л үүлдрийн үхэр үржүүлдэг.
Газар тариалан
Тус сумын газар тариалангийн талбайн хэмжээ 6354,1га ба үүнээс төмс хүнсний ногоог 58,8 га-д нь тариалдаг 6295,3 га газар нь улаанбуудай тариалдаг одоогоор атаршсан талбай юм.
ДЭД БҮТЭЦ
Зам тээвэр
Дадал сум нь Өндөрхаан Чойбалсан чиглэлийн сайжруулсан шороон замаас 75 км зайд алслагдсан ердийн шороон замтай.
Орон нутгийн чанартай авто замын газар 1002 га, шугам сүлжээний газар 196 га, холбоо мэдээлэл хүлээн авах газар 6,6 га, эрчим хүчний шугам станцыг газар 198,4 га-г тус тус эзэлдэг.
Цахилгаан хангамж
Тус сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдж цахилгаан хангамжийн байнгын эх үүсвэртэй болсон, сумын төвд ÀÒÏ-62,63, 115 дэд станцтай, үүрэн телефоны 4 сүлжээ орсон.
ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
Сумын хөгжлийн зорилт нь дунд хугацааны мастер төлөвлөгөөтэй болж түүнийг хэрэгжүүлснээр ажилгүйдэл ядуурал бодитойгоор буурч, нутгийн ард иргэдийн амьжиргаа амьдрал ахуй сайжран хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан эх байгалиан унаган төрхөөр нь хадгалсан жишиг сум болох болно.
ҮҮНД:
Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн шилжих хөдөлгөөнийг бууруулах, тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцлөөр хангах
Эрчимжсэн мал аж ахуйг өсгөж тоо толгой ашиг шимийг нь нэмэгдүүлэх
Түүхийн ховор дурсгал болон байгалийн үзэсгэлэнт газруудад тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж сум орон нутаг, аймаг улсыг хангах
Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгон иргэдийг ажилтай орлоготой болгох