ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ”-Т ОНЦГОЙ КОМИСС МЭРГЭЖЛИЙН АНГИ “ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭ АВЧ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэг” өнөөдөр /2024.11.23/Улсын тэргүүний Дадал суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Үзлэгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналтын хэлтсийн дарга Хурандаа Б.Мягмардорж удирдан явуулсан бөгөөд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийг хамруулан зохион байгуулсан юм.
Энэхүү үзлэгээр Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрмийг таниулах, Гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх, өгөгдсөн цагийн байдалд бодитоор хэрхэн ажиллах дадлага туршлага олгосноороо онцлогтой.
Сумын бие бүрэлдэхүүний хувьд гишүүдийн идэвх оролцоо хангалттай сайн, цагийн байдлын төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт сайтай, сайн дурын хэсэг байгуулагдсан, томилгоожуулсан, техник багаж хэрэгслийн хангамж сайн, баримт бичгийн боловсруулалт хангалттай сайн байсан гэдгийг ажлын хэсгээс онцолсон юм.
2024-11-23 00:00:00