БАЯНХААН УУЛ

Балж багийн нутагт орших энэхүү үзэсгэлэнт уул нь Балж, Хёрхон голуудын хооронд оршино. Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын Онцгой бүс бөгөөд олон арван булш, хиргисүүр соёлын өв байхаас гадна Бурхант, Шургацай, Оргойт гэсэн гурван оргилтой бөгөөд тус тусдаа тахилагатай. Баян хаан уул нутгийн иргэд эртнээс "Бурхан халдун" хэмээн үзэж эртнээс онгон дагшнаар нь байлгаж ан амьтан, өвс ургамлыг нь хөндөхгүй хайрлан хамгаалж ирсэн байна.

2024-02-29 10:17:11