Балж багийн нутагт орших Галттайн голын цутгал Сөөгтэйн голын хөндийн баруун талд Живсээнтэйн голын зүүн салаанд орших хадархаг уулын ар богино хажууд хүний нүдэнд шууд өртөхгүй байдалтай тул мэдэхгүй хүн олоход нилээн төвөгтэй. Сөөгтэйн агуй нт худаг адил босоо, гүн нь 72 м давхар байшинтай зүйрлэж болно. Агуйн ойр орчимд занар чулуу тархжээ. Агуйн ёроолыг шим бодисоор баяжсан, занарын ширхэгүүдээс голчлон бүтэх бараан өнгөтэй том мөхлөгт элс хучина. Энэхүү агуй нь гантигжсан шохойн чулууны ан цаваар орох ус түүнийг уусгаж, хөндийлж элээх замаар бүрэлдэн тогтсон байна. Агуйн аялал, адал явдалд аялал сонирхогчид үзэж сонирхоход нэн тааламжтай газар нутаг юм.