Балж багийн нутагт орших Цагаан чулуут нь Хёрхон голын баруун цутгалан Цагаан чулуутын голын дээд улсын хилийн зурвас хэсэгт оршино. Өндөр уулын мөнх цаснаас эх авсан Цагаанчулуутын гол зуны халуунд худгын ус мэт хүйтнээр урсах ба усанд орж, торгон, элсээр нь биеэ үрэхэд эмчилгээний шинж чанартай, бүх төрлийн өвчнийг анагаах шидтэй био соронзот хадтай. Түүний эрэгт орших Сэнжит хад нь өвөрмөц тогтоцтой карстын агуй, хөндий хоолой, хотхор, сэнж цохионоос бүрдэнэ. Цагаанчулуутын рашаан нь уламжлалт эмчилгээ болохын сацуу соронзонт хад нь бие бялдарын хүч тамирыг сэргээх, анагаах чадалтай. Хэдийгээр энэхүү газар нутгийг гүйцэт судлаагүй боловч хүмүүс үе мөч, зүрх судас, цусны өвчин, бүх төрлийн ядаргаа, дотор эрхтнээ уламжлалт аргаар эмчлүүлэхээр жил бүр зорин ирж байна.