И.Даваа нь 1928 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Цээнтэй хэмээх газар Ишнямын ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа ээжийнхээ хамт хонь мал хариулан өссөн.
БОЛОВСРОЛ
• 1937-1942 онд Хуучин Дадалын бага сургууль
• 1942-1946 онд Улаанбаатар хотод Хүн эмнэлгийн техникком-д бага эмч
• 1954-1959 онд Монгол улсын их сургуулийн хүний их эмч
• 1959-1960 онд ЗХУ-ын ” Ессентуки” рашаан сувилалд дотрын нарийн мэргэжлийн эмчээр суралцсан
ХӨДӨЛМӨРИЙН ЗАМНАЛ
• И.Даваа нь 1946-1948 онд Дорнод аймгийн Түмэндэлгэр суманд бага эмч /1954 онд татан буугдсан сум/
• 1948-1954 онд Дадал /хуучин Баян/ суманд бага эмч
• 1960-1961 онд МҮЭ-ийн төв зөвлөлд нийгмийн даатгалын хэлтсийн дарга
• 1961-1963 онд Жанживлан рашаан сувилалд ерөнхий эмч
• 1963-1965 онд Хучирт рашаан сувилалд ерөнхий эмч
• 1965-1987 онд Хэнтий аймгийн Дадал, Онон гурван нуурын амралтын эмчийг хавсран хийдэг байсан.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ
• Монгол орны байгалийн болон рашаан эмчилгээний бүс бүслүүрийн онцлог
• 1967 онд Монгол орон дахь шавар рашаан усны тархац, түүний хими, эрдсийн идэвх, эмчилгээний төрлүүд сэдвээр эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан.
• 1975 онд Онон гурван нуурын агаарын орчин, амьсгалын зам, уушги, гуурсан хоолойн архаг өрөвсөл, багтраа өвчний эмчилгээнд нөлөөлөх нь зэрэг сэдвээр судалгаа хийж номоо хэвлүүлсэн.
Их эмч И.Даваа нь бага эмчээр 8 жил, их эмчээр 28 жил нийт 36 жил хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өөрийн сурсан мэдлэгээ дайчлан, хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэлээр ажиллаж байв. Тухайн хүнд цаг үед халдварт өвчинтэй тэмцэн хүн ардыгаа эрүүлжүүлэхэд гар бие оролцож эрүүл мэндийн салбарт манлайлан ажиллаж явсныг нь нутгийн ард түмэн ДАВАА ДОКТОР хэмээн хүндэлдэг байлаа.
ГАВЬЯА ШАГНАЛ
• 1960, 1970, 1975 онд Социалист хөдөлмөрийн гавшгайч
• 1967 онд Эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичиг
• 1970 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт тэмдгээр
• 1976 онд Нигүүлсэнгүй тэмдгээр
• Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль
• МҮЭ-ийн төв зөвлөлийн рашаан сувиллын шагнал ТЭРГҮҮЛЭГЧ ЭМЧЭЭР
• 1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
• МҮЭ-ийн төв зөвлөлийн их хуралд төлөөлөгч
• 1981 онд Аймгийн аварга эмч
2023-12-13 00:00:00