Цэдэндоржийн Ичинхорлоо
ИЧИНХОРЛОО Цэдэндоржийн
 ИЧИНХОРЛОО Цэдэндоржийн /1949/ Хэнтий аймгийн Дадал сум. Хэнтий аймгийн Бор-Өндөрийн соёлын төвийн жүжигчин байхдаа МУГЖ /2001-03-15.№60/ Эмэгтэй
Хэнтий аймгийн Соёлын ордон, ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулга, 1994 оноос мөн аймгийн Бор-Өндөр хотын Соёлын төвийн жүжигчнээр олон жил ажиллаж иржээ. Орон нутгийн урлагийн мэргэжлийн байгууллагын уран бүтээлчдэд тавигдад нийтлэг шаардлагын дагуу дуулж, жүжиглэж, хөгжимдөж ур авъяасаа хөгжүүлэн олонд үнэлэгдсэн уран бүтээлч ажээ. 1985 онд Сэлэнгэ аймагт болсон чуулгуудын уулзалтад зориулсан дуучдын уралдаанд II, 1995 онд болсон буриад түмний олон улсын соёл урлагийн “Алтаргана” их наадмын мэргэжлийн дуучдын уралдаанаас тусгай шагнал хүртжээ. Уран бүтээлийн тайлангаа хэдэн удаа бэлтгэж тоглосон байна. Бор-Өндөрт буриад дууны дугуйлан ажиллуулж, 10 гаруй шавьтай болсны хоёр нь 1999 онд “Алтаргана” наадмын II байрын шагнал хүртсэн байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
2022-11-02 14:32:48