Цэвэгжавын Пүрэвдорж

Цэвэгжавын Пүрэвдорж

Ц.Пүрэвдорж нь 1929 онд Дадал сумын Сэрүүн Галтай гэдэг нутагт төржээ. Бага насандаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжиж, сургуульд суралцан төгссөн. 16 наснаасаа эхлэн улсын хэвлэлийн үйлдвэрт зураачаар орж ажил амьдралын анхны хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

    1939 онд үлгэр жишээ бага сургуульд элсэн суралцаж 2-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол,

1947 оноос Дуурь бүжгийн театрт дуучин болсноор дуулах гараагаа эхэлсэн. ОХУ-ын Севердловск хотын хөгжмийн дээд сургуульд элсэн А.В.Новиковын шавь болон суралцаж төгссөн.

Дуурь бүжгийн театрт дуучнаар ажиллах хугацаандаа  “Учиртай гурван толгой”-н Балган, “Амарсанаа”-ийн Амарсанаа, “Тэмцэл”-ийн Дандар, “Мартагдашгүй 42 хоног”-ийн Саруул гүн, “Игорь ван”-гийн Галицкий, “Фауст”-ын Мефистофель, “Риголлетто”-ийн Монтероно зэрэг үндэсний болон сонгодог дуурийн 20 гаруй дүр бүтээсэн.  Мөн “Халуун элгэн нутаг”, “Хэрлэн”, “Улаалзай” зэрэг дуу, “Алтан шонхор”, “Эцгийн голомт”, “Ард Аюуш” киноны гол ба туслах дүрээр  ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн. 1963 онд Монгол улсаас анх удаа Москвагийн их театрын тайзнаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд уригдан тоглосон ба Минск, Одесс, Львов, Казань хотуудын театруудад А.Бородины “Игорь ван”, П.И Чайковскийн “Евгений Онегин”, А.Даргомыжскийн “Лусын дагина” дууриудад Оросын алдарт дуучидтай хамтран тоглосон ба 1970 онд ардчилсан Германд Монголын дуурийн дуучдаас анх удаа бие даасан тоглолт хийсэн. Мөн П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний ерөнхий шүүгчээр 1996-1998 онд ажиллаж байсан. Мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдааныг анх удаа эх орондоо зохион байгуулж улмаар “Учиртай гурван толгой” дуурийн нэрэмжит уралдааныг болзлыг боловсруулсан. Ц.Пүрэвпорж нь 40 шахам дуурийн гол дүрүүд, 100 гаруй гоцлол дуу найруулж тавьсан бөгөөд зохион байгуулсан уралдаан тэмцээн нь Дэлхийн сонгодог урлагийг Монгол улсад сурталчлах улмаар түүнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр их билээ.

Ц.Пүрэвдоржийн нэрэмжит “Ари Романс дуулаачдын улсын уралдаан” 3 жилд 1 удаа явагдах болсон нь улмаар олон улсын уралдаан болж хувирсан билээ.

    ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд 1955-1960 онд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшжээ.

    1945 онд Улсын хэвлэх үйлдвэрт зураач,

    1947 оноос Улсын хөгжимт драматик театрт найрал дууны жүжигчин болж

    1960 оноос гоцлол дуучнаар ажиллаж байв.

Ц.Пүрэвдорж зөвхөн дуурийн дуучин төдийгүй найруулагч, жүжигчний нарийн мэргэжилд авьяас чадвараа сорин “Алеко”, “Шивээ хиагт”, “Жаргал” зэрэг дуурийг найруулан тавьж “Алтан шонхор” киноны Будан мэргэний дүрийг дэлгэцнээ мөнхжүүлжээ.

Баргил хоолойгоороо алдаршсан тэрээр 2007 оны 6 сарын 15-нд нас нөгчсөн юм.

Гавьяа Шагнал

    БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1961-07-03. №151/,

    БНМАУ-ын Ардын Жүжигчин /1969-12-29. №288/,

    БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар /1989-07-08. №106/,

    Д.Сүхбаатарын одон /1981/, эрхэм дээд цол, шагнал хүртээжээ.

    ОХУ-ын Буриадын “Ардын жүжигчин” /2006/ цолоор шагнагджээ.

2006 онд Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуурийн дуучин хүн байсан.

2022-10-14 14:00:34