Монгол Улсын Засгийн газрын болон сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн биенес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах бизнесийн түншлэгийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, сумын брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Намрын баярыг 2024.10.25-ны өдөр зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд 4 ААН, 1 хоршоо, 1 нөхөрлөл, Төсвийн 2 байгууллага, 14 өрхийн үйлдвэрлэгч давхардсан тоогоор 285 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож нийт 10.640.000 төгрөгийн борлуулалт хийлээ.
"Дадал намрын баяр-2024" арга хэмжээг дараах төрлүүдээр зохион байгуулж, шилдэг зохион байгуулалттай хамт олон, шилдэг бүтээгдэхүүн, шилмэл малыг шалгаруулж шагнаж урамшууллаа. Үүнд:
Нэг. "Эрүүл хүнс-2024" үзэсгэлэн
* Сүү, сүүн бүтээгдэхүүн төрлөөр Балж багийн Б.Оюунтуяагийн “Цагаан идээ”
* Мах, махан бүтээгдэхүүн " төрлөөр Баян-Овоо багийн иргэн А.Жавхланбаярын “Пицца”
* Гурил, гурилан бүтээгдэхүүн төрлөөр Барч-Овоо ХХК Л.Нууцгай-Одын үйлдвэрлэсэн “Бялуу”
Хоёр. " Шинэ ургац-2024" үзэсгэлэн
* Шилдэг ногоочин Б. Оюунтуяа захиралтай "Дадал ургац" ХХК
* Даршилсан, боловсруулсан ногоо, жимс жимсгэнэ төрөлд “Арвижих дэлгэрэх ардын хоршоо” “Даршилсан ногоо”
Гурав. "Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн-2024" үзэсгэлэн
* Гар урлал төрөлд Баян-Овоо багийн өрхийн үйлдвэрлэгч Б.Батгэрэлийн үйлдвэрлэсэн “ Ахуйн багц”
* Брэнд бүтээгдэхүүний багц төрөлд Баян-Овоо багийн оёдолчин Н.Янжиндолгорын урласан “Буриад дээл, малгай”
*Шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн төрөлд “Дадалбуудай” ХХК-ийн нутгийн хөрсөнд ургуулсан Улаанбуудай, Гич, Майланги, Шар будаа, Гурвалжин будаа, Овьёос, Вандуй”
Дөрөв: "Шилмэл мал-2024" үзэсгэлэн
* Шилмэл хээлтүүлэгч / нас гүйцсэн/ тэргүүн байр Балж багийн малчин Д.Бүрэнжаргалын ухаа бух
* Шилмэл хээлтүүлэгч / нас гүйцсэн/ дэд байр Балж багийн малчин О.Баяржаргалын шар эрээн бух
* Шилмэл хээлтэгч / нас гүйцсэн/ тэргүүн байр Балж багийн малчин Д.Бүрэнжаргалын цагаан эрээн үнээ
* Шилмэл хээлтэгч / нас гүйцсэн/ дэд байр Балж багийн малчин Г.Энхцэцэгийн сартай ухаа үнээ тус тус шилдэгээр шалгарлаа.
"Дадал намрын баяр-2024" арга хэмжээнд идэвхи санаачлагатай, манлайлан оролцсон "Шилдэг зохион байгуулалттай байгууллага" -аар Н.Одгарав эрхлэгчтэй Цэцэрлэгийн хамт олон шалгарсанд талархал илэрхийлж байна.
ХАМТРАН ЗОХИОН ЗДТГАЗАР БОЛОН СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА. 2024-10-25 00:00:00