Хүүхдийн баяр болохтой холбоотойгоор сумын Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2024.05.27-28ны өдрүүдэд сумын 19 дэлгүүрт хяналт хийж 17 дэлгүүрээс 154 нэр төрлийн 929ш 4.179.674 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн зөрчлийг илрүүлж сумын устгуулах комиссоор устгуулж ажиллав. Иргэд та бүхнийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалах хугацааг нь сайн нягталж байхыг анхааруулж байна.