ИРГЭД, АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:
Цасны дороос болон салхи шуурганы нөлөөнөөс гудамж талбай, айл өрхүүдийн хашааны гадуур хог хаягдал ихэсч байгаа тул амралтын өдрүүдэд 50м радиуст хог хаягдлаа тогтмол цэвэрлэж, орчны бохирдлыг бууруулахад хамтран ажиллахыг уриалж байна.
Хуурайшилтын улирал тул хог хаягдал, хашааны шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна.
Цаашид 7 хоног бүр орчны цэвэрлэгээг тогтмол чанартай хийж хэвшицгээе.