ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.
ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.
" Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, ХХААХҮСайдын 2024 оны А/ 419 дүгээр тушаалаар батлагдсан " Хүнсний аюулгүй байдал" сэдэвт 3 сарын аяны хүрээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог сайжруулах, хүн амыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2024.04.03-04 ний өдрүүдэд сумын 13 дэлгүүрт хяналт хийж 10 дэлгүүрээс 30 нэр төрлийн 336 ш 1.158 400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн зөрчлийг илрүүлж тухайн иргэн, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын багаар устгуулах арга хэмжээ авч ажиллав.
2024-04-04 00:00:00