ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨРИЙН АЗИЙН АВАРГААС МОНГОЛЧУУД АНХ УДАА МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бахрейн улсад зохион байгуулагдсан 2023 оны Холимог Тулааны Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид 2 Хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-н жинд Баттөмөрийн ОРГИЛ, Эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Галхүүгийн САРНАЙ нар тус тус медалийн тавцанд гишгэж эх орныхоо төрийн далбааг мандуулсан юм.
Мөн 61.2 кг-д Ууганбаатарын Бартанбаатар, Дунд насны 62 кг-д Мандахын Өнөмөнх нар тулалдаж шагналт байруудад шалгарсан байна.
Баг тамирчдыг Монголын Холимог Тулааны Холбоо болон "Болд Нударга" клүбийн дасгалжуулагч Т.Болдбаатар ахалж оролцсон. Тус тэмцээнд Ази тивийн нийт 18 орны шилдэг залуу тулаанчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
Медалийн хүснэгтийг Казахстаны баг нийт 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг 6-р байранд эрэмбэлэгджээ.
Монголын Өсвөрийн Холимог тулаанчид ийнхүү анх удаагаа оролцсон Ази тивийн аваргадаа эх орныхоо нэрийг таниулж, төрийн далбаагаа мандууллаа. Энэхүү амжилт булган сүүлтэй байж дараа дараагийн тэмцээндээ манай баг тамирчид өндөр амжилт гарган Алтан медалийн тавцан дээр гишгэхийг хүсэн ерөөе!
МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО