Малчдын 14 зөвлөгөөн зохион байгуулагдлаа
МАЛЧДЫН 14-Р ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ 2023 ОНД УЛС, АЙМАГ, СУМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС ТОДОРСОН ШИЛДЭГҮҮДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.
17 дугаар жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн босгон дээр мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшиж, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлэгийн урьдчилан арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж сумын аварга малчин өрх, саальчин, хадланч, уяач, шилдэг залуу малчин, уралдаанч хүүхэд, шилдэг багийг шалгаруулж, Улсын аварга Малчин”, аймгийн аварга малчин, аварга саальчин тодорч Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ч.Цогсомжав, аймгийн аварга малчин, саальчны шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан нар гардуулан өглөө.
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР:
• Балж багийн аймгийн аварга малчин Л.Алтан-Одын гэр бүл
АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР:
• Онон багийн малчин Б.Очирбат
• Балж багийн малчин А.Болор-Эрдэнэ
АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИНААР:
• Агац багийн саальчин О.Болормаа
• Онон багийн саальчин Ц.Баярмаа
СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР:
• Онон багийн малчин Н.Алтансүх
• Онон багийн малчин Ц.Чулуунбат
• Балж багийн малчин А.Болор-Эрдэнэ
• Агац багийн малчин Д.Шинэбаяр нарын гэр бүл
СУМЫН АВАРГА СААЛЬЧИНААР:
• Онон багийн саальчин Ц.Должинсүрэн
• Агац багийн саальчин П.Байгалмаа
• Балж багийн саальчин Г.Аззаяа
• Баян-Овоо багийн саальчин С.Батцэцэг нар
СУМЫН ШИЛДЭГ ЗАЛУУ МАЛЧИНААР:
• Балж багийн залуу малчин Б.Эрдэнэбаатар
СУМЫН АВАРГА ХАДЛАНЧААР:
• Балж багийн малчин М.Түвшинбаатар
СУМЫН АВАРГА УЯАЧААР:
• Балж багийн алдарт уяач Б.Цолмонбаатар
СУМЫН АВАРГА УРАЛДААНЧ ХҮҮХДЭЭР:
• Агац багийн Х.Хүдэрчулуун
• Шилдэг багаар Э.Баасанхүү Засаг даргатай Баян-Овоо баг нар тус тус шалгарлаа.
Хөдөө аж ахуйн шилдгээр шалгарсан дээрх иргэддээ баяр хүргэж , гарч буй 17 дугаар жарны “Хилэнт эх ” хэмээх модон луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, буянт мал сүрэг тань өсөн үржиж, ашиг шим нь арвин дэлгэрч, нялх төлийн дуу цангинасан урин хавартай учран золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ
2024-02-06 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0