Дадал сумаас төрж гарсан СУМЫН ХАРЦАГА, СУМЫН НАЧИН цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх сумын аварга шалгаруулах МОДОН ЛУУ жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа
Дадал сумаас төрж гарсан СУМЫН ХАРЦАГА, СУМЫН НАЧИН цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх сумын аварга шалгаруулах МОДОН ЛУУ жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд 3 багийн 17 сумын цолтой болон залуу бөхчүүд оролцож тойргоор барилдсанаас:
1-р байранд тойргийн сумын заан Д.Баярсүх
2-р байранд сумын заан Г.Сумъяабазар
3-р байранд Сумын харцага Н.Баярцогт
4-р байранд тойргийн сумын заан С.Зэлмэ нар тус тус шалгарлаа
Мөн Онон багийн залуу бөх Б.Тунгалагбаатар уран барилдаант бөх,
Агац баг багийн нэгдсэн дүнгээр түрүүлж 2 дахь жилдээ түрүүлсэн амжилттай оролцлоо. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай
2024-02-08 00:00:00