МОДОН ЛУУ ЖИЛИЙН САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМААС ШИНЭЭР МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ТӨРЛӨӨ
Хэнтий аймгийн " Сэцэнханы хүлэг " уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан Аймгийн алдарт уяач Төмөрбаатар овогтой Батжаргал нь Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн.
Бага наснаасаа морь сонирхож 2006 оноос морь уяж энэ жил МОНГОЛ УЛСЫН АЛДАР УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗЛЫГ ХАНГАЛАА.
2007 онд Төв аймагт айраг түрүү авч амжилтанд хүрэх анхны гараагаа эхлүүлсэн тэрээр 2008 онд Багануур дүүргийн 30 жилийн ойд Хонгор халзан Хязаалан Түрүү, Төв аймгийн 90 жил төвийн бүсийн уралдаанд халтар хязаалан айргийн 3-т давхиулж Сүхбаатар аймгийн зүүн бүсийн уралдаанд азарга аман хүзүү, 2013, 2014, 2016 онуудад аймгийн бүсийн 4 түрүү, 2 айраг, ШШГ албаны 25 жилийн ойд даага айраг, ММСУХолбооны 20 жилийн ойд халтар азарга түрүү, хойд бүсийн уралдаанд хүрэн халзан шүдлэн айраг, улс, бүс, аймаг, сумын уралдаанд нийт 60 гаруй түрүү, айраг авсан амжилттай уяач юм.
 
2024-02-12 00:00:00